Дуучин Эгшиглэн бөө болжээ
scrin

Дуучин Эгшиглэн бөө болжээ

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ
scrin

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа
scrin

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ
scrin

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2
scrin

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2

Хайр даадаггүй охин

Тоосонд дарагдсан нэгэн түүхийг дурсая, намайг сонс
Чи бид хоёр анхнаасаа учрах ёсгүй нэгэн хос
Ганц л удаа түүнийг хайрлаад буцаагаад би алдсан
Үнэхээр түүндээ итгэж байтал өөр залуу руу халдсан
Салаа замаар гунигтайхан яг л ингэж салсан юм
Бидний заяа төөрөг өөрөө амьдралыг минь залсан юм
Ард үлдсэн нэг жилийг мартах хэцүү гэхдээ тэснэ ээ
Өнгөрсөнд чинийхээ гарнаас хөтлөөд үхнэ гэснээ
Танай орцонд бичсэн үгс минь одоо болтол арилаагүй байна
Чамаас явахдаа зүрхээ мартаад ондоо охиныг хайрлаагүй байна
Чамд бичсэн дууны үгээрээ би өөрийгөө дулаацуулж
Хүйтэн намрын нүцгэн мододын адил яг л дуугаа дуулж
Хатаж гандсан цэцэг шиг хайр минь надаас явчихлаа
Хар дарсан зүүд шиг хайр минь нүүрээ буруулчихлаа
Сэтгэлээ би дуу болгон уйллаа шүү гэж дуулсан юм
Чамд хэлэх гомдлын үг энэ л дуугаар дуусах юм

  Дурлалд үнэн гэж байдаггүй ээ
  Хагацалд үнэн гэж байдаггүй
  Одоо чамайг би хүлээхгүй ээ
  Нулимсанд эзэн гэж байдаг юм
  Хэзээ ч ирэхгүй чамайг хүлээхгүй
  Хайртай гэсэн чинь худлаа гэж үү?

Ингэж хайрлаж хүлээж суусан ч би чамаар дутахгүй ээ
Тэнгэрлэг агуу хайр минь одоо ямар ч утгагүй
Чамайг санах товруун шарх одоо ч эдгэх янзгүй
Өнчин нууранд чамайг хүлээнэ одоо ч гэсэн эзгүй
Өөр хүний энгэрт дасаад одоо энгэрт нь жаргалтай байна уу?
Хамтдаа байхдаа өвдөж байсан одоо бие чинь сайн уу?
Миний халамж дутаж байсан уу?
Надаас чи минь зугтаж байсан уу?
Хэзээ нэгэн цагт ингэж дуусна гэдгийг мэдэж байсан уу?
Хамгийн сүүлийн амлалт болсон гүүрэн дээр нэг ирлээ
Намайг уучлаарай
Шаналж зовоод унтаж байсан өнчин хайранд сэрлээ
Би бүгдэд буруутай
Чиний дуртай сараан цэцгийг бариад би чамайгаа зөндөө хайсан
Баяртай хайрт минь

  Дурлалд үнэн гэж байдаггүй
  Хагацалд үнэн гэж байдаггүй
  Одоо чамайг би хүлээхгүй ээ
  Нулимсанд эзэн гэж байдаг юм
  Хэзээ ч ирэхгүй чамайг хүлээхгүй
  Хайртай гэсэн чинь худлаа гэж үү?

Дуулсан дууныхаа бадаг бүрийг чамдаа зориулж бичиж байлаа
Дурлал хүнийг өөрчилж чаддаг гэдгийг найз нь мэдэж авлаа
Дув дуугай хаалгыг нь хаагаад явахдаа би тэнэг байж
Бүгдийг ухаарч эргээд очтол нэгэнт чи минь хүнийх болж
Урьд чамаас асууж байсан чамд нэр хүнд хэрэгтэй юу?
Хөтлөгч байхаа больчихвол чиний сэтгэл хэвээрээ юу?
Гэтэл яасан амлаж байсан үг бүхнээ мартсан уу?
5н сарын 29нд бидний харьцаа тасарсан уу?
Энэ дуу минь эзэнтэй, эзэн нь өөр хүнтэй
Чиний тэр залуугийн дэргэд миний дуу илүү сүртэй
Хоёр хүнтэй зэрэг явах сайхан байсан уу?
Нэг л өдөр гардуулаад бантсандаа чи явсан юм уу?
Надаас холдох чиний араас харан зогсоод уйлж байсан
Зовлонгоо би даалгүй тасартлаа ууж байсан
Миний түүх үүгээр дуусаг, өнөөдрөөс би шинэ хүн больё
Намайг үнэхээр ойлгож хайрлах тэр л хүнийг олье

  Дурлалд үнэн гэж байдаггүй
  Хагацалд үнэн гэж байдаггүй
  Одоо чамайг би хүлээхгүй ээ
  Нулимсанд эзэн гэж байдаг юм
  Хэзээ ч ирэхгүй чамайг хүлээхгүй
  Хайртай гэсэн чинь худлаа гэж үү?