Дуучин Эгшиглэн бөө болжээ
scrin

Дуучин Эгшиглэн бөө болжээ

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ
scrin

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа
scrin

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ
scrin

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2
scrin

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2

Одооны миний хэлсэн үгс дутагдаад
Чи минь дэргэд үгүй болохоор нүдэнд харагдаад
Санагдана, бодогдоно, дурсагдана анд найз минь, анд найз минь
Зүрхэнд хоногшсон тэр л үг дүр чинь
Зүүдэнд хүртэл үзэгдэх юм анд найз минь
Чи минь хаачин намайг юунд орхин одов оо?

Найздаа зориулж дуулсан дуу минь үүрд эгшиг бэлэглэсэн
Анд нөхдийн ариун холбоог хар багаасаа бэлэглэсэн
Аа найз минь, өө анд минь алдаж эндэж онож болно
Амьдрал гэдэг хатуу нугачаанд хүн чанартай байх нь гол нь
Хүсэл мөрөөдөл, хайр дурлал бүх зүйл чинь замхарсан
Чамайг тэнгэрт одсоны дараа бүгд уйлсан, гэхдээ мартсан
Би харсан удаа дараалан зүрх зүссэн чиний өгсөн гашуун дурсамж
Уйлахдаа би нулимсаа залгисан, зүрхэнд гашуун нулимс хурсан ч
Би дурсах дуртай андыгаа, би чамайг төсөөлдөг чи дэргэд магад байгаа
Найрсаг эвсэг зантай, хүн бүр нь сайхан харьцаатай 
Андаа гэсэн сэтгэлийн барилдлага ч хугацаатай
Гэж бидэнд хэлсэн үг чинь чихний хажуугаар өнгөрсөн
Одоо хожим бодон суухад ер бусдын амьдралыг хөнгөрүүлсэн
Энэ бүгдээс авахуулаад эхэлсэн зүйл чинь сайхныг бүтээж
Энэрэл хайр, элбэрэл ачлал эргэн дурсахуйг бидэнд үлдээж
Аз жаргалтай алсыг зориод одоо биднийг харж л байгаа
Бид ч гэсэн чамайгаа үгүйлэн дурсан санаад сууж л байгаа

Одооны миний хэлсэн үгс дутагдаад
Чи минь дэргэд үгүй болохоор нүдэнд харагдаад
Санагдана, бодогдоно, дурсагдана анд найз минь, анд найз минь
Зүрхэнд хоногшсон тэр л үг дүр чинь
Зүүдэнд хүртэл үзэгдэх юм анд найз минь
Чи хаачин намайг юунд орхин одов оо?

Анд нар гэж хэлэхэд цөөхөн хэд нь үлдэж л дээ
Арай л ингэж болохгүй юм шиг санагдана
Саяхан бид нар нэг найзаа алдсийм
Сайхан бидэнд байсийм, тэр үеийг бүү март
Бид сайн найз хэзээ ч салахгүй гэж байснаа санаж байна уу?
Бид хэдийн очдог газар одоо хоосон эзгүйрчээ
Тэр газар очих болгонд анд минь үргэлж сэтгэлд ойрхон
Чиний талаар үргэлж ярина, инээлдэнэ бас уйлалдана
Хатуу тавилан чамайг сонгосийм, би чамайг буруутгахгүй ээ
Сайн анд чинь дуулж л байна, би чамайг мартахгүй ээ
Сайнтай муутай хорвоогийн жамыг, сайн найз минь дагаад явлаа
Сар жилээр хүлээгээд ирэхгүй ч би чамайг зөндөө саналаа
Андуудаараа цугларсан, ....... тулгарсан
Анд минь чи инээмсэглээд ороод ирдэг, би санасан
Амьдралд чинь аз жаргал дүүрэн байсан
Ахиж ирэхгүй яваад өгөхийг чинь хэн ч урьд нь мэдсэнгүй
Харуусал гуниг нэмэхийг хэн ч надад хэлсэнгүй
Зүрхний лугшилт түг түг гээд цохилсон
Зүүдэндээ би чамайг зөндөө удаа харсан
Зүүдэнд минь, зүрхэнд минь надтай хамт үүрд байгаач анд минь

Одооны миний хэлсэн үгс дутагдаад
Чи минь дэргэд үгүй болохоор нүдэнд харагдаад
Санагдана, бодогдоно, дурсагдана анд найз минь, анд найз минь

Гашуун дарсыг балгаж, залгиж найзыгаа дэндүү гомдоож л байж
Анд найзын үерхэл гэдгийг дэндүү хожим ойлгож л байж
Бидний хамтдаа өнгөрөөсөн мөч дэндүү богинохон хугацаа л байж
Богинохон төдий хугацаа ч гэсэн бидний нөхөрлөл жаргалтай байж
Татаж Авах