Дуучин Эгшиглэн бөө болжээ
scrin

Дуучин Эгшиглэн бөө болжээ

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ
scrin

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа
scrin

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ
scrin

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2
scrin

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2

 Хьюстон хотод өрнөж байгаа Хойд Америкийн үндэсний сагсан бөмбөгийн холбооны 2013 оны Бүх оддын тоглолтын хоёр дахь өдөр амжилттай болж өндөрлөлөө. Энэ жилээс эхлэн зүүн болон баруун бүсийнхэн хоорондоо өрсөлдөж, нийлбэр оноогоор тухайн бүсийг бүхэлд нь шалгаруулах шинэ журмаар ялагчийг тодруулах болсон билээ. Бүх оддын тэмцээнийг гурав дахь удаагаа хүлээн авч байгаа Хьюстонд өрнөж буй энэ удаагийн тэмцээн өмнөхөөс хэд, хэдэн зүйлээрээ онцлог байсан юм.  Өмнө нь зөвхөн хувийн амжилтыг харгалзаж тус бүрт нь цом гардуулдаг байсан бол энэ жилээс эхлэн хоёр бүсийг хооронд нь өрсөлдүүлж нийлбэр дүнгээр аваргыг тодруулах болсон явдал. Гэхдээ төрөл бүсд аварга шалгаруулах жишиг нь арилаагүй үлдсэн гэдгийг мартаж болохгүй. Шинэ журмаар ялагчийг тодруулах энэ удаагийн тэмцээнд баруун эргийнхэн илүү байж 140 оноотойгоор тэргүүлсэн юм. Тухайлбал ур чадварын тэмцээнд Портлэндийн тоглогч, энэ жил NBA-д эхнийхээ жилийг өнгөрүүлж байгаа Дамиан Лилард тэргүүлсэн бол Слем-Данкын тэмцээнд Торонто Рэпторсын Терренс Росс түрүүлж Торонто хотод 13 жилийн дараа аваргын цомыг авчирсан юм. Энэ жилээс эхлэн спонсор байгууллагаа өөрчилсөн Shooting Stars тэмцээнд Крис Бошийн удирдсан баг түрүүлсэн бол гурван онооны шидэлтийн тэмцээнд Кливлэндийн тоглогч Кайри Ирвинг түрүүлсэн билээ. Хэдийгээр эхний хоёр тэмцээнд зүүн эргийнхэн илүү байсан ч сүүлийн хоёр тэмцээнд баруун эргийнхэн илүүрхсэнээр түрүүлж 350 мянган долларыг буяны үйлсэд зарцуулахаар болсон юм.

 Shooting Stars-д Бошийн баг хүчтэй байлаа



Бүх оддын тоглолтын олон нийтийн анхаарлыг татдаг өдөр бол яах аргагүй хоёр дахь өдөр. Энэ жилээс эхлэн мөрдөгдөж байгаа шинэ журмаар бол Shooting Stars тэмцээнд зүүн болон баруун эргийн тус бүр хоёр баг өрсөлдөж эхний шатанд хамгийн хурдан хугацааг үзүүлсэн баг 20 оноог авах бол сүүлийн шатанд аваргалсан баг 10 оноог өөрийнхөө бүсэд нэмэрлэнэ. Энэхүү тэмцээнд Крис Бошийн удирдсан баг сүүлийн шатанд хамгийн хурдан хугацааг үзүүлж Shooting Stars тэцмээний аварга болсон юм. Түүний багт WNBA-н Чикаго Скай багийн тоглогч Свин Кашш, Алдарын танхимд нэрээ мөнхөлсөн домогт тоглогч Доминик Вилкинс нар багтсан байжээ. Шинэ дүрмээр эхний шатанд хурдан хугацааг үзүүлсэн баг 20 оноог өөрийн бүсдээ авна. Харин эхний шатанд баруун эргийн төлөөлөл болох Рассел Вестбрүүкийн баг 29,5 секундын хугацааг үзүүлж 20 оноог өөрийн бүсэд цуглуулж чадсан юм. Гэсэн хэдий ч аваргын шатанд Крис Бошийн багийг бараагүй билээ. Shooting Stars тэмцээн энэ жилээс эхлэн спонсор компаниа сольж Сийрс компаниар ивээн тэтгүүлэхээр болсон юм. 

Ур чадварын тэмцээнд зүүний төлөөлөл Лилард түрүүлэв



Энэ тэмцээнийг ярихаас өмнө эхлээд шинэ дүрмийг танилцуулах хэрэгтэй. Ур чадварын тэмцээнд хоёр бүсийн гурав, гурван төлөөлөл өрсөлдөж эхний шатанд нийлбэр дүнгээр хамгийн их оноо цуглуулсан бүсэд 30 оноо өгөх бол сүүлийн шатанд түрүүлсэн бүсийн төлөөлөлд 10 оноо өгөх юм. Энэ удаагийн тэмцээнд зүүн эргийг төлөөлж Филаделфиагийн Жрю Холидэй, Детройтын Брэндон Найт, Атлантагийн Жефф Тийг нар өрсөлдсөн бол баруун эргийг төлөөлж Портлэндийн Дамиан Лилард, Хьюстоныг төлөөлж Жереми Лин, Сан Антониог төлөөлж Тони Паркер нар өрсөлдсөн юм. Өмнөх жилийн тэмцээнд Тони Паркер түрүүлсэн, дээрээс нь энэ удаагийн тэмцээнд оролцож байгаа хамгийн хөгшин тоглогч гэдгээрээ олны анхаарлыг татаж байсан билээ. Мөн энэ жил өнгөрсөн жилийнхээс эрс өөрчлөгдөж, илүү ухаалаг тоглолтыг үзүүлэх болсон Жереми Лин ч олны анхааралд байсан гэдгийг санах хэрэгтэй. Ур чадварын тэмцээний эхний шатанд хамгийн хурдан цагийг Портлэндийн рүүки тоглогч Дамиан Лилард 28,3 секундын хугацааг үзүүлж дараагийн шатанд шалгарсан бол зүүн эргээс Жрю Холлидэй аваргын шатанд шалгарсан юм. Сүүлийн шатанд Дамиан Лилард мөн л хурдан байж 29,8 секундээр аваргын цолыг хүртлээ. Өнгөрсөн жил түрүүлсэн Тони Паркер 32,8 секундыг үзүүлж аваргалж байсан билээ. Ийнхүү сүүлийн гурван жил дараалан баруун эргийнхэн түрүүлж байгаа нь энэ болсон юм. Гэхдээ энэ жилээс эхэлсэн шинэ дүрмийн дагуу эхний шатанд хамгийн хурдан хугацааг үзүүлсэн зүүн эргийнхэн багтаа 20 оноо нэмэрлэх болсоноор эхний хоёр тэмцээний дараа баруун эргийг 40:30-ын харьцаагаар тэргүүлж эхэлсэн ажээ. 

Гурвын шидэлтийн төрөлд Кайри Ирвинг түрүүллээ



Энэ жилээс эхлэн шинээр мөрдөгдөж байгаа дүрмийн дагуу гурван онооны шидэлтийн тэмцээний эхний шатанд нийлбэр дүнгээр хамгийн их оноо авч чадсан бүсэд 40 оноо өгөх бол сүүлийн шатанд түрүүлбэл 10 оноог нэмж өгөх болсон юм. Энэ жилийн гурвын шидэлтийн тэмцээнд зүүн эргийг төлөөлж Индианагын Пол Жорж, Кливлэндийн Кайри Ирвинг, Нью-Йоркын Стив Новак нар оролцсон бол баруун эргээс Нью-Орлианы Райн Андерсон, Сан Антониогийн Мэтт Боннер, Голден Стейтийн Стифен Карри нар оролцсон билээ. Эхний шатанд баруун эргийнхэн зүүнээс илүү байсан. Боннер, Карри, Андерсон нар нийлээд 54 оноо авч хамгийн хэрэгтэй 40 оноог нэмэрлэж чадсан юм. Гэхдээ аваргын шатанд нөгөө талаас Кайри Ирвинг 18 оноотойгоор шалгарсан. Уг нь Стив Новак шалгарах тун боломжтой байсан ч хоёр онооны алаг бөмбөгийг эцсийн мөчид алдсанаар шалгарч чадаагүй юм. Харин эцсийн шатанд Кайри Ирвинг үнэхээр сайн байж 23 оноог цуглуулсан. Хэрвээ сүүлийн шидэлтүүдээ оруулсан бол 27 оноо авах ч боломж байсан юм. Ийнхүү 1994 оноос хойш Кливленд Кавалейрсийн аваагүй байсан гурвын шидэлтийн цомыг Ирвинг авчирч чадлаа. Хамгийн сүүлд 1994 оны бүх оддын тэмцээний гурвын шидэлтийн төрөлд Марк Прайс хоёр дахь удаагаа түрүүлсэн билээ. Ийнхүү нийт оноогоороо 70:70 болж хоёр мужийн оноо тэнцэж эхлэв. 

Торонто муж 13 жилийн дараа слем данкчинтай болов



Энэ жилийн Slam Dunk-ын тэмцээнд дан залуу тамирчид оролцсоноороо онцлог. Олон нийт цагираган дээрээс довтолдог аваргуудыг харах сонирхолтой байсан ч улирал эхэлснээс хойш slam dunk-ын дунджаар дараах тамирчид дээгүүр байрт давхиж байгаа юм. Энэ удаагийн тэмцээнд зүүн эргээс Индианагийн Жералд Грийн, Торонтогийн Терренс Росс, Нью-Йоркын Жеймс Вайт оролцсон бол баруун эргийг төлөөлж Клипперсийн Эрик Бледсо, Юта Жаззын Жереми Эванс, Денверийн Кеннет Фарид нар оролцсон. Эхний шатанд зүүн эргийн төлөөлөл болох Жералд Грийн үнэхээр сайн байж эхний оролдлогоороо цагираганд довтолж бүх шүүгчдийн 50 оноо цуглуулсан бол Терренс Росс олон оролдлоготой ч, гүйцэтгэл сайн үзүүлбэрээрээ 50 оноог авсан юм. Харин баруун эргийн төлөөлөл тун тааруу байсан гэхэд болно. Өнгөрсөн жилийн аварга Жереми Эвансаас уг нь үзэгчид гайхалтай үзүүлбэр хүлээж байсан ч олон оролдлоготой байсан учраас тийм ч их оноо авч чадсангүй. Харин хоёр дахь шатанд баруун эргийн Бледсо, Фарид нар гайхалтай байж хоёул эхний оролдлогоороо самбарт довтолж 50 оноог цуглуулж чадсан. Гэсэн хэдий ч өмнөх шатны муу дүнгээс шалтгаалан эцсийн шатанд шалгараагүй билээ. Эцсийн шатанд Терренс Россын Винс Картерийг өмсгөлтэй хийсэн үзүүлбэр нь олныг гайхшруулсан бол өнгөрсөн жилийн аварога Эвансын өөрийнхөө зурган дээр гарын үсэг зурдаг үзүүлбэр нь ордонд байсан хүмүүсийг шуугиулаад амжсан. Эцсийн мөчид олон нийтийн саналаар Терренс Росс түрүүлсэн билээ. Дэлхий нийтээр явуулсан санал асуулгын дүнгээр 58 хувь нь Россд, 42 хувь нь Эвансд өгсөн байна. 

Энэ удаагийн цагираган дээрээс довтлох үзүүлбэрийн шүүгчдээр олны сайн таних эрхмүүд ажилласан. Хьюстоны алдарт дасгалжуулагч Рүди Томянович, Хьюстон Рокетсд карьераа дуусгасан алдарт тоглогч Дикембе Мутомбо, азийн нүүр царай болсон Яао Минг, Хаким Олажувон, Клайд Дрекслэр нар шүүсэн юм. 

Ийнхүү нийлбэр оноогоор баруун эргийнхэн 142 оноогоор тэргүүлж 350 мянган ам.долларын шагнал хүртсэн бол 125 оноотой зүүн эргийнхэн 150 долларын шагнал хүртэж буяны үйл хэрэгт зориулахаар болжээ. Хэдийгээр тэмцээнүүдэд зүүн эргийнхэн түрүүлж байсан ч сүүлийн хоёр төрлийн эхний шатанд авсан оноо, ялангуяа слем данкын тэмцээнд цуглуулсан оноогоор баруун эргийнхэн тэргүүлсэн билээ. 

Маргааш зүүн болон баруун эрэг жинхэнэ ёсоор нүүр тулна. 1951 оноос хойш үргэлжилж байгаа энэхүү тулаанд зүүн эргийнхэн 36 удаа илүүрхэж байсан юм. Маргааш болох тоглолтонд олон нийтийн хамгийн их санал болох нэг сая 591 мянган хүний саналыг авсан Коби Брайнт олны анхааралд байх нь гарцаагүй. Түүний араас Леброн Жеймс, Кевин Дюрант, Кармело Энтони, Дуейн Вейд нар орсон юм. Энэ удаагийн бүх оддын тоглолтын зүүн эргийн бүрэлдэхүүнд Нью-Йорк Никсийн Кармело Энтони, Тайсон Чандлер нар багтсан нь 1984 оноос хойш хоёр тамирчин сонгогдсон анхны тохиолдол болж байгаа юм. 1984 оны бүх оддын тоглолтонд зүүн бүсийг төлөөлж Ларри Бөрд, Роберт Париш нар оролцож байжээ. Мөн зүүн эргийн бүрэлдэхүүнд Тайсон Чандлер, Брүүк Лопез, Жоаким Ноа нарын зургаан тоглогч анх удаагаа энэхүү тоглолтонд оролцож байна. Мөн энэ анх удаа бүх оддын тоглолтонд оролцож байгаа Брүүк Лопезийг Рондог гэмтсэний дараа NBA-н ерөнхийлөгч Девид Штерн сонгосон юм. Харин Кевин Гарнеттийг мөн л Рондогийн гэмтэлтэй холбоотойгоор Эрикс Поестра сонгожээ.