Дуучин Эгшиглэн бөө болжээ
scrin

Дуучин Эгшиглэн бөө болжээ

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ
scrin

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа
scrin

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ
scrin

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2
scrin

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2

Битүүхэн гунигтай нүдийг чинь


Би хааяа хүлээнэ


Жигдхэн алхааг чинь


Жилийн турш чагнан хүлээнэ


Гараад явбал чамтай таарах ч юм шиг


Гуниглан суувал чи ороод ирэх ч юм шиг


Гутарч явбал чи надаас үргэчих юм шиг


дэндүү дэндүүхэн санавал зүрх түгшээд байна


даанч би чамд хичнээн санагдах вэ дээ


Yс зүс нүд чинь


Yнэндээ миний сэтгэлд тодхон


үй зайгүй үерхэл хэзээ ч бидэнд байгаагүй


Yгүйлэн гансрах тавилан надад л тохиосон


Шөнийн оддоос чамайг толидон харий


Шиврээ борооны дуслаас амтлан мэдрий


Сэхүүн салхны илбээнд чамайг гэж арагдий


Сэрж дийлэмгүй зүүдэндээ чамтай хамт нойрсий


Ганцхан удаа хүслээ шивнэе


Гагцхүү зөвхөн хайрынхаа тухай юм шүү


Гуниглаж сэтгэлээ битгий зовоо


Гэгээн бүхнээ дурсаж яваарай


Эдгэж ер нь нөхөгдөхгүй сэтгэлийн шарх үлдээж


Элий юм шиг болгодог гашуун хайр гэдэг


Автаж өртсөн хүн хэн нэгний зүрхийг


Аянга ниргэх мэт сэтлэн сүлбэгч "сум" лугаа


Асгартал уйлах юмсан даанч чадахгүй юм.


Аяндаа мэлмэрээд ирдэг нулимс хүртэл хаачсан юм бол оо


Чиний тухай сэтгэлээ салхинд ч болтугай хэлж


Чи намайг жаахан ч гэсэн бодсондоо гэж сэтгэлээ хуурахсан


Уйлахсан өнгөрснийг санахгүй болтлоо нуур тогттол уйлахсан


Унтаад босоод ирэхдээ чамайг огт таньдаггүй болохсон


Санах тусам улам бүр надаас холдох чамайг хайрлахаа болихсон


Санаа алдан эргэж харахад чинь инээд алдан өөр нэгнийг сугадахсан


Хүн хуучрахаас дурлал хуучирдаггүй


Гэнэн сэтгэл элэгдэхээс дур хүсэл элэгддэггүй


Агаар, хоол, зүүд нойр шиг давтан давтан


Амтлан жаргаж болдог ид шидтэй эд юм


Ариухан мөртлөө гэгээнхэн


Анхны хайр чи


Бяцхан зүрхэнд минь үлдээсэн


Битүүхэн ч гэсэн жаргал юм


Алдаж эндсэн ч бай


Анхны хайр бүхэн


Хүн бүрийн зүрх сэтгэлд


Хамгийн нандин бэлэг юм


* * *


Нууцхан дасаж сэтгэлээ нээсэн хайрын хорвоо


Нулимсанд хахаж дүүрсэн хагацлын хорвоо


Дахиад уулзах үгүйг мэдэхгүй айдсын хорвоо


Даржин сэтгэлдээ чамайгаа хүлээх итгэлийн хорвоо


Алагхан зүрхэнд минь амьдрал нь багтах завгүй хорвоо


Арван сарыг нулимстай үдсэн үгүйрлийн хорвоо


* * *


Зөөлөн зөөлөн үлээх намрын хонгор салхи шиг


Зүрхэнд хайрын шуурга болон ирээч


Хосгүй үнэн хайрын шуурга шүтээн


Хорвоод мөнх дурлалын бурхан


Хонгор чамдаа би хайртай


* * *


Чамайг хараад


Нүд орсондоо баярласан ч


Чамайг хараад


Ухаан орсондоо би зовном


Бодлын цагаан нууранд


Хүлээсэн жаргал чинь би даанч биш аж


Болох болохгүйн зайнд


Насан турш мартахгүй явах нэгэн аж


* * *


Яргуйт дэлхийг сүү шиг гийгүүлдэг


Ялгуун саранд хүн дуртай


Ярих нь хүртэл дуу шиг дуулдаг


Янагхан чамдаа би хайртай


* * *


Аяс үесхэн бодох сайхан


Аяархан гуниглаад санах сайхан


Зүгээр л өөрийг тань бодох сайхан


Зүсийг чинь хараад баярлах сайхан


Уулзалгүйгээр санах сайхан


Учраа мэдэхгүй гуних сайхан


Таныг би санах дуртай


Танхил гэнэн бодох дуртай


* * *


Сэтгэл булаах шиг нүдний чинь харц


Сэрүүн горхины ус шиг мэлмэрдэг


Зүрх уяраах хасын царайны чинь гэгээ


Зүсэр борооны дараах солонго шиг туяардаг


* * *


Гоо сайхан төгс бүрдсэн гүнжхэн минь


Голж хэлэх үү эрээд олдошгүй дагинахан минь


Голт борын зүрхэнд мөнх гэрэлтэх дурлал минь


Ганцхан олдох амьдралд ахин заяахгүй хайр минь


* * *


Хайр бол хүний сэтгэл зүрхний мөнхийн дагуул юм.


Хайргүйгээр хүн амьдарч, сэтгэж чадахгүй.


Хайрын хүчээр л бид агуу бүхнийг мэдэрч байна шүү дээ


Белла Ахмадулина


* * *


Дурлал биднийг амжилтанд дууддаг


Дурлал хүнд аугаа чадал өгдөг


Дурлал амвдралыг дүүрэн байлгадаг


Дундрашгүй их мөрөн шиг цалгидаг


Харлачих вий зүрх нь гэж би шимшрэнэ


Алдарчих вий итгэл нь гэж би хичээнэ


Хөрчих вий сэтгэл нь гэж би зовнино


Хайртай гэж хэлэхээ мартахгүй юм шүү чамдаа


Чамайгаа харах гэж тосдог байсан замаараа


Чамтайгаа хүүгээ хөтлөлцөөд алхах би жаргалтай


Энэ замын эхлэл чиний минь хайранд бий


Эцэс төгсгөл нь харин миний зүрхэнд бий


Би чамдаа хайртай


жжжжжжжжжжжжжжжж


Анхлан чамайг харсан тэр мөчид


Анхны харцаар дурладагт итгэлээ


Ахиад уулзах болов уу гэж


Асуунгуй харцаар горьдоход минь


Ялдамхан инээмсэглэл чинь


Яруу хайрын бэлэг болсон


Тэнгэрлэг хайрыг наддаа өгсөн


Тэртээх өдрүүд сэтгэлд минь хоногшин үлджээ


Одоо дэргэд минь байхгүй ч


Орчлон хорвоод би гунихгүй ээ


Одод хүртэл гэрч болон үлдсэн


Орь залуу насны минь хайр


Омголон зүрхийг минь хөгөлсөн


Эгшиг байсан юм уу даа чи


жжжжжжжжжжжжжжжжжжжж


Үнэрээр чинь би мэдэрнэ


Үнсэлтээр цааш үргэлжилнэ


Үл тасрах илэлтээр шатна


Үзэсгэлэн гоог чинь би харна


Үнэн сэтгэлийнхээ угаас би


Үргэлж чамтайгаа л хамт гэж


Үүрдийн жаргалдаа мансуурч


Үнэн үгээ чихэнд чинь л шивнэе


жжжжжжжжжжжжжжжжжж


Чамайг харахгүй л бол


Сэтгэл минь өмрөөд байна


Инээмсэглэх дүр чинь л үгүй бол


Элэг зүрх минь эмтрээд байна


Эелдэгхэн хоолой чинь сонсогдохгүй бол


Энэ амьдралыг би үзэн ядаж байна


Эвлэгхэн гарыг чинь атгахгүйгээр


Энхрийхэн хацрыг чинь үнсэхгүйгээр


Эгэл дүрийг чинь харахгүйгээр


Энэ хорвоод би амьдарч чадахгүй нь ээ


жжжжжжжжжжжжжжжжжжжжжжж


Хоосон үгээр худлаа хэлэхгүй ээ


Онцолж хэлэх


Олноос илүүд


Онцгойлох юм


Чамд минь үгүй ч


Чамаас өөр дүр надад сонин биш


Чи л надад хамгаас сайхан


Чамд л ганцхан би ХАЙРТАЙ


Зэвэргэн намрын бороонд нулимас дуссаныг би мэдсэнгүй


Зэврүү холын бодол сэтгэл гижэгдсэнийг чи мэдэхгүй


Аяс аясхан алхаанд навчис үрэгдэснийг би мэдсэнгүй


Аньсаг нүдэнд минь сэтгэл хурсаныг чи мэдэхгүй


Чамд би... Уйлаагүй гэж нулимсаа би арчсан


Уурлаагүй гэж сэтгэлээ би барьсан


Хайргүй гэж санаагаа би чандралсан


Хагацахгүй гэж үгээрээ би тамгалсан


Хавсрага салхинд хормойгоо хийсгэн байж хүлээснийг


Хааяа хааяахан чулуу шидлэн цонх самардасныг


Үес үесхэн салхинд үсээрээ чамайг далалсаныг


Үнэн сэтгэлдээ чамайг чадлынхаа хирээр хайласаныг чи мэдэхгүй.


Чи надад... Уруулын чинь өнгө хүнийх шүү гэж намайг андуурсан


Унтраалгыг чинь хэн дарсан гэж намайг хардсан


Хэтэвчний зузааныг хэнээс чи ирэв гэж намайг гүжирдсэн


Хэний ч бодоогүйгээр чи надад хандсан


Гэхдээ би гомдоогүй ээ...


Хайрласаан, чамайг би хэтэрхий хайрласан


Халуун шатан, сэтгэл хөндүүртэл би чамайг хайрласан


Зүүдэлж сэрэхэд дэргtд минь байхгүй чинь төлөө нулимү унагаж


Зүрх шимширтэл гуниг хөврүүлэн ганцхан чамайг хайрласан


Асгартал уйлаад аргадсан ч минийх болохгүй чамайг хайрлаж


Амьдралынхаа олон олон өдрүүдийг ганцхан чамаар л дутаасаан


Зөвхөн чинийх гээд уйлаад гуйсан ч дэргэд үлдэхгүй чамайг хүлээж


Зөрөө тавилангаа сөрөн зөвхөн чамайгаа л би хайрласан


Зүүд нойрны дагина минь нүдээ ань


Зүрхэн дээр минь аажуухан гараа тавь


Зүггүй сэтгэлийг минь чагна миний амь


Утас минь дуугарах тоолонд чамайг байгаасай гэж үргэлж би хүсдэг


Уяхан хоолойг чинь сонсох болгонд


Чичэрч зүрх минь түгшдэг


Хааяа хэлэх хатуу үгс чинь буруудахгүй


Хорвоод хамтдаа байхад бид амьдралд уруудахгүй


Хонгор чамайгаа хайраар би дутаахгүй


Хэн ч бид хоёрын хайрыг яасан ч гутаахгүй


Хаврын сэрүүн үдшээр хөрсөн биеийг чинь дулаацуулан тэврэхсэн


Хайрын үгсээ шивнэсээр хацар дээр чинь зөөлөн үнсэхсэн


Гэгээн хайраа нулимстай бүү холиорой


Ганцхан энэ сэтгэлийг минь юугаар ч битгий солиорой


Янаг харцанд чинь нулимас огт зохихгүй ээ


Ялдам царайнд чинь уйтгар гуниг тохиохгүй


Яалаа ч гэсэн чамайг би чинь орхихгүй


Бороо ороход чи минь ирдэг


Бороо биш болорын талст шиг санагдана


Хан тэнгэр бидэн хоёрыг уулзуулах гэж


Хайрын бороо зөөлөн салхи илгээдэг


Ертөнцийн цэнхэр өдөр бидэн хоёр учирдаг


Ер бусын аз жаргал тэгэхэд л би эдэлдэг


Тэнгэрийн соёрхол чамайгаа үнсэн байж би тайтгардаг


Тэвэрт чинь багтан жаалхан зүрхээ өгөхдөө жаргадаг


Мөрөөдлийн минь цэнхэр алсад зөвхөн чи минь л байдаг


Мөр зам дээр тосч ургасан мөнхийн хайр минь гэж санадаг


Алтан шаргал өдрүүдийн эгшиг нь болж чи минь ирдэг


Ахиад төрөөгүй хорвоод эрдэнээс үнэтэй эрдэнэ чи минь л байдаг


Их амьдралын харгуйд заяа тавилан төөрсөн ч


Ивээл жилтэй чамдаа эргэн хурган хоргоддог


Өглөөн нарт цай гал дээр минь даргихад


Өр зүрхэндээ би чамайгаа сэмхэн үгүйлдэг


Хожимдсон ч гэсэн чи минь наддаа


Хорвоогийн бүх л жаргал хайрладаг


Санахын дээдийг зүрхэнд минь юүлчихээд


Салгуу хол явах бүрийд чинь


Цээжиндээ би чамтайгаа байдаг


Цэлмэг өдрүүдийг хайраараа хөглөн хүлээдэг


Хайртай бүхэн зуун зууны туршид


Зүрх зүрхэндээ хэлж дассан үгийг


Хамгийн нандин цэнхэр бороотой энэ өдөр


Зөвхөн чамдаа зөөлөн шивнэн хэлье


БИ ЧАМД ХАЙРТАЙ


Хөөрхөн охин чамайг би


Хараад л анх дуралчихлаа


Харцандаа хайраа нуугаад


Хараагүй мэт явахаас


Дотроос минь дүрэлзэх хайраа нуугаад


Дээгүүр хараад исгэрч явья


Дэргэдүүр өнгөрөх ихэмсэг чамайг


Дахиад би гөлрөн ширтэхгүй


Өөр хүнтэйг чинь мэдсэн ч гэлээ


Өрийгөө би хорьж дийлээгүй


Олон ч шүлгээ чамд зориулж


Орцны чинь үүдэнд манаач шиг хүлээсэн


Чамайг л харах гэж өдөржин эргэлдэж


Чамтай л уулзах гэж гудамжаар алхалсан


Чамд л өгөх гэж хайрын захидал бичсэн


Чандган цасан ширхэгт хайртай гэж шивнэсэн


Сэтгэлийн үгийг минь чи сонсоогүй


Сэрж чадаагүй хар дарсан зүүдэнд би гомдоогүй


Хайртай гэсэн үгэнд минь цасан ширхэг бороо болсон


Хатуу хорвоод унахдаа тэр мөс болсон


Гэнэн дурлал байгаагүй энэ хайр минь


Гэвч дэлгэрч амжаагүй цагаахан сарнай минь


Гэгээн гуниг сүлэх жаахан охин минь


Гэнэ гэнэхэн зүрхэнд багаддаг дурсамж минь


Дэгэж дэрэвсэн насанд минь


Дэвүүр хархан сормуусаараа


Тас шилбүүрдээд одсон


Танхил нэгэн охин минь


Өөр нэгний зүрхэнд ассан зул юмсанж


Yлээж би зүрхлэхгүй нь


Өрөөлийн зүхэнд ургасан яргуй юмсанж


Таслаж би чадахгүй нь


Сайхан охидод сэтгэл алдаад


Санаашран зогсох сайхан шүү


Царайлаг чиний өмнө хайраа илчлэх


Цаазаар авахуулах хэрэгтэн шиг хэцүү


Асах галгүй бамбар билээ чи


Асах модгүй цог билээ би


Аадрын сүүлчийн аянга чи


Аянга тоссон мод би


Сайхан чиний ихэмсэг үгэнд гуядуулж


Самгардан зогсох хайрын боол


Өөдөс болтол уруулсан захидал шигээ


Өөртөө гутрах өнчин зүрхний эзэн


Гэвч хайр дундрахгүй


Гэгээн хүсэл дуусахгүй


Сайхан итгэл унтрахгүй


Сансандаа заавал хүрнэ


Солонгорох гэрлийн гялбаан дунд


*Сохорсон* нүдээрээ ганцхан чамайг ширтэж


Уралдах эрсийн түрүү магнайд


Уриад би чамтай бүжиглэлээ


Ихэмсэг охин чиний харц


Илд мэт зүрхийг минь сүлбэлээ яасан хэцүү хорвоо вэ яая даа би тэнгэр минь


Хайртай хонгор чамайгаа би


Хичнээн удаан хүлээв дээ


Хаа холын охин чамайг


Хүсэн мөрөөдөж шаналав даа


Чи минь наддаа ирсэнгүй


Чин сэтгэлээ дэлгэсэнгүй


Гуниглах зүрхэндээ би


Ганцхан чамайгаа хайрлавч


Yнэн сэтгэлт охинд


Yгүй гэж зүрхэлсэнгүй


Чи минь намайгаа ойлгоорой


Чинийхээ өмнө би чинь сөгдөе


Асгарах бороо шиг нулимсыг


Аргадан би чинь арчиж өгье


Амалсан үгээ буцаагаад залгия


Ахиад хэнийг ч шаналгахыг хүсэхгүй


Чи минь ухаалаг шүү


Чамайгаа би чинь мартахгүй


Чи минь намайгаа зовоолгүй


Чин хайраа илчилсэн бол


Холын холыг зорьсон ч


Хайрын сэтгэлээ үлдээсэн бол


Чи минь юундаа нууцлав даа


Чамайгаа би чинь ойлгосонгүй явжээ


Бүтээгүй хайрын гэгээн дурсамжаа


Бүрэнхий шөнийн халуун жаргалаа


Бодолдоо зохиосон сайхан амьдралаа


Бүгдийг нь ингээд хоёул мартая


Чи минь намайгаа уучил


Чихэр хувааж идсэн үедээ хоёул үлдэе


Хайрын дуугаа хамтдаа суугаад


Сүүлчийн удаа нулимстай нулимтсай дуулья


Хайртай байснаа бид мартахгүй


Сайн найзууд үүрд явья


Чи минь наддаа амла


Чамдаа би хайртай гэж сүүлчийн удаа хэлье!


Түүнтэйгээ үүрд хамт яагаад


би гэнэт хайрын тухай ягаахан уруулын тухай янагхан бүсгүйн тухай яг тэр учралын тухай бодном


Би дуралчихав уу?


Бие сэтгэл минь эзгүйрчих чинь!


Зүгээр л нэг шохоорхол уу?


Зөрөөд л өнгөрдөг учрал уу?


Yгүй би тэгэхийг хүсэхгүй байна


Yнэндээ би түүнийг хүсээд байна


Yхэл минь байлаа ч түүнийг сонгохоос буцахгүйсэн


Yнэн сэтгэлийн түүх үүрд мөнхрөг


Тиймээ би дуралчихаж


Титмээ хайрын ломбарданд тавиад


Буйдхан, дарсны газарт очиж


Булангийн ширээ тохойлдон сархад ууя


Хайраасаа бусдыг нь сэтгэлээсээ гээж


Хором ч гэлээ би түүнийгээ ганцхан удаа дурсая


Бүх юм сайхан болно гэж тайвшраад тас үсэрье


Бүүвэй бүүвэй нойрондоо хайрттайгаа жаргаг


Өглөө босоод би Өөрийгөө лав олохгүй


Өмчилж болдоггүй хайрын төлөөсөнд


Өнгөрсөн шөнийн зүүдэнд үлдсэн байж таараа


Түүнтэйгээ үүрд хамт.


Зүрх зүрхээ дэрлэн


Зөндөө олон хоносонсон


Зүүд зүүдээ манан


Зүү утас шиг амьдралыг нэхсэнсэн


Хайрын тухай яриагүй атал


Хагацлын нулимс унагаагүй байтал


Халуухан янаг чи минь одлоо


Ханьсахын заяа чи минь дутлаа


Одоо би чамайг мартчихаж


Огт дүрийг чинь гээчихэж


Орчлонд мөнхийн хавар ирчихэж:


Орондоо ганцаар хөрвөөж би дасчихаж


Тэр цаг од шиг харваж


Тэвэр дүүрэн цэцэгс хөлийн дороос чинь дэлгэрч байна


Тэр мөч оч шиг үсэрч


Тэнгэрлэг хайрын илч зүрхний гүнд төөнөж байна


Баяртай жаалхан охин минь


Би чамд эрх чөлөөг бэлэглэсэн шиг


Бүү надаас одоо хайр нэх ээ


Бүрэнхий үдэш өнгөрч өглөө боллоо


Хориг шүүмж зөндөө тавилаа ч гэсэн


Хонгор минь би чамд жаргал зовлон хоёрыг авчирдаг


Урьд нь би зуун оймс элээсэн байлаа ч гэсэн


Ухаандаа би чамайг энэ жилийн цэцэг гэж боддог


Бурхан тэнгэр байхаараа л нэг харж


Бурамтай чихэр түгээсэнд баярладаг


Урьдын буян сайны ерөөл шингэсэн идээнээс


Уйлж байгаад хүртэхдээ би ачийг нь санадагаа


Хожуухан ч гэсэн би тантай дайралдсандаа баярладаг


Хоолой давсан шорвогийг залгиж байгаадаа бахархдаг


Яахав дээ хавар эртний яргуй сайхан л харагддаг


Яг үнэндээ намрын хэнз яргуй зүрхэнд хоногшдог


Хайртай гэж мянган удаа хашгирснаас


Харанхуй дундаас харцаараа шагнаад хоцрох чинь сайхан


Үнэнч гэж зуун удаа давтсанаас


Үхэхэд дэргэд чинь байх болов уу даа гэх нь илүү тод сонсогддог