Дуучин Эгшиглэн бөө болжээ
scrin

Дуучин Эгшиглэн бөө болжээ

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ
scrin

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа
scrin

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ
scrin

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2
scrin

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2

Маш сайхан нөхөрлөдөг хоёр найз байжээ. Нэг нь маш зальтай зоригтой дайчин их хөдөлгөөнтэй. Харин нөгөө найз нь маш гэнэн шударга үг яриа цөөтэй нэгэн байв. Гэтэл нэгэн өдөр овжин зальтай найз нь нөгөө найз дээрээ очоод өөрийх нь хийж байсан ажил амжилтгүй болоод дампуурсан тухайгаа ярьж түүнээс мөнгө гуйжээ. Гэнэн цагаахан найз нь түүний энэ хэцүү байдлыг ойлгоод түүнийг гомдоохыг хүсээгүй учир хадгаламжинд байсан бүх мөнгөө түүнд өгөв. Найз нь ч өгсөн мөнгийг нь авч ажлаа дахин шинээр эхлээд урьдынхаасаа ч илүү ашигтай амжилттай ажиллав.

Хэсэг хугацааны дараа өнөөх сэргэлэн найз нь ирээд түүний гэрлэхээр сүй тавьсан бүсгүй өөрт нь маш их таалагдсан тухай хэлээд түүнээс гуйжээ. Залуу маш их гайхан юу ч гэж хэлэхээ мэдсэнгүй. Гэвч тэдний хооронд маш нандин үерхэл байгаа учраас үгүй гэж хэлэлгүй бүсгүйгээ өгчээ.

Цаг хугацааны явцад гэнэн сайхан сэтгэлт залуугийн ажил төрөл нь бүтэлгүйтэж сэтгэл санаагаар унан явтал, хамгийн сайн найз нь санаанд нь орж түүнээс тусламж гуйхаар шийджээ. Найзынхаа ажлын газарт нь очиж өөрт тохиолдсон бүхнээ ярин найзаасаа ажил байгаа эсэхийг асуужээ. Харамсалтай нь найз нь түүнийг ажилд авсангүй. Залуу сэтгэл санаагаар маш их унасан боловч энэ тухайгаа найздаа хэлсэнгүй.

Нэгэн өдөр сайхан сэтгэлт залуу гудамжаар явж байтал түүнтэй өвчтэй настай хөгшин өвгөн тааралджээ. Өвгөн хүнд өвчтэй боловч мөнгөгүй учир эм аваагүй тухайгаа ярихад залуу байсан мөнгөөрөө түүнд хэрэгтэй эмийг нь авч өгөн хүний ёсоор сайхан тусалжээ. Хэсэг хугацааны дараа өнөөх өвгөн нас барсан тухай олж сонсов. Өвгөн үнэндээ маш баян нэгэн байсан бөгөөд нас барахдаа бүх хөрөнгөө сайхан сэтгэлт залууд өвлүүлжээ. Залуу одоо баян болж өөрийг нь гомдоосон найзынхаа ажлынх нь эсрэг талд байшин худалдан аваад тэндээ амьдарчээ. Нэгэн өдөр залуу гэртээ байж байтал хаалгыг нь тогшив гэнэ. Хаалгаа нээтэл хөгшин ядарсан эмгэн байв. Эмгэн залууд маш их өлсөж байгаа хэлээд хоол гуйхад залуу эмгэнийг гэртээ оруулж дайлжээ. Ярианаас нь түүнийг харж хандах хүнгүйг мэдээд түүнд ингэж хэлжээ: Та манайд байж надад туслан хамт амьдраач. Гэхэд эмгэн ч эргэлзэлгүй зөвшөөрөв. Ийнхүү хамт амьдарсаар цаг хугацаа ч хурдан өнгөрөв. Нэгэн өдөр эмгэн залууд хандан: Хүү минь чи одоо өөртөө тохирсон сайхан охин олоод амьдрал зохиогооч хэмээн санал тавьжээ. Гэтэл сайхан сэтгэлт залуу хайртай охин байхгүй тухайгаа хэлэхэд эмгэн: Би чамд яг тохирох сайн охин олсон гээд тэднийг уулзуултал бие биендээ ч таалагджээ.Удалгүй гэрлэхээр болцгоож хуримын урилгаа ах дүү найз нөхөддөө тараав.Тэдний хуриманд залууг гомдоосон найз нь ч ирсэн байв.

Сайхан сэтгэлт залуу танхимд ирсэн олонд хандан, найздаа гомдсон сэтгэлээ ирэлхийлж: Надад маш сайн нэг найз байсан юм.Тэгтэл нэгэн өдөр түүнйи минь ажил нь бүтэлгүйтсэн учраас намайг мөнгө зээлээч гэлээ.Би ч дотны найздаа туслахын тулд өөрт байсан бүх мөнгөө өглөө.Дараа нь гэрлэхээр сүй тавьсан бүсгүй минь түүнд маш их таалагдсан тухай хэлж надаас түүнийг гуйлаа. Би маш их гайхаж юу хэлэхээ мэдэхгүй байсан ч бидний хооронд анд нөхдийн бат бөх холбоо байгаа учраас түүнд татгалзаж чадаагүй. Би түүнийг гомдоохыг хүсээгүй юм. Харин дараа нь би ажлаасаа гарч хүнд байдалд орж найзынхаа үйлдвэр дээр очиж түүнээс надад хийх ажил байгаа эсэхийг асуулаа. Харамсалтай нь миний хамгийн сайн найз намайг ажилд авсангүй. Надад хэдий гомдмоор байсан ч би түүнд гомдоогүй.

Учир нь бид бол одоо ч жинхэнэ анд найзууд гэжээ.

Ийнхүү ярихад сэргэлэн найз нь чанга яригчийг аваад "Надад нэгэн цагт маш хайртай найз минь байлаа. Нэгэн удаа ажил хэрэг минь бүтэлгүйтэхэд би түүнээс мөнгө гуйлаа. Тэр бүх мөнгөө надад өглөө.Дараа нь түүнээс сүйт бүсгүйг нь гуйлаа. Өөрт нь хэцүү байсан ч надад өгсөн.Түүний сүйт бүсгүйг би гуйж авсан шалтгаан нь тэр хүүхэн үнэндээ найзад минь тохирох нэгэн биш байсан, тэр найзын минь амьдралыг бусниулах нэгэн байсан юм. Найз маань маш гэнэн учраас түүнйиг тэр эмэгтэйгээс ингэж аварсан юм. Ажлаасаа халагдаад надаас ажил асууж ирэхэд нь түүнийг ажилд аваагүй учир нь би дотны сайн найзыгаа өөрийнхөө захиргаанд ажлуулахыг хүсээгүй юм.” Тэр нэгэн өдөр түүнтэй тааралдсан хөгшин бол миний аав байсан. Аав маань нас эцэслэх дөхсөн тул түүнийг хөрөнгөө надад биш намайг энэ амжилтад хүргэсэн найзад минь өвлүүлэхийг хүссэн юм. Гэрт нь ирсэн тэр эмгэн бол миний ээж. Найзыгаа эрүүл энх байлгахыг түүнийг халамжлуулахыг хүссэн тул би ээжийгээ явуулсан. Одоо гэрлэж байгаа энэ охиныг найзтай минь хэнээс ч илүүтэй тохирох сайхан сэтгэлтэй нэгэн учир олж өгсөн юм. Харин миний амьдрах хоногууд цөөхөн үлдсэн би найзаасаа мөнгө авах үедээ л үүнийг мэдэж байсан, харин өнөөдөр би өөрийн компаниа би найзынхаа нэр дээр хуримын бэлэг болгон шилжүүлсэн. Сүүлд нь хэлэхэд анд минь ээжийг минь харж хандаж яваарай