Дуучин Эгшиглэн бөө болжээ
scrin

Дуучин Эгшиглэн бөө болжээ

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ
scrin

Рэппэр “GEE”: Цэцэнбилэг гэдэг хүнтэй тааралдвал асуух асуултын хамт алганы амт үзүүлнэ гэнэ

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа
scrin

Их тулааны өмнө баруун эргийнхэн яллаа

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ
scrin

Хайртай хосуудын баярын өдөр “Гэгээн хайрын баяр” ирлээ

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2
scrin

Хэвлэлийн эрх чөлөөний хууль БЭРХ чөлөөнийх болох нь уу даа-2

Баянгол дүүргийн IX хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаагаа явуулдаг  "Хангай”   зочид  буудлын өрөөнөөс нярай хүүхдиин цогцос олдсон тухай мэдээлэл өчигдөр бидэнд ирлээ. Эх сурвалжийн өгч буй мэдээллээр тус буудлаас 2-3 сартай болов уу гэмээр хүүхдийн цогцос олдсон байна.

Энэ мэдээллиин мөрөөр хэргийн газарт 12.00 цагийн үед очиход эрүүгийн цагдаа болон дүүргийн албан хаагчид ажиллаж байна. Энгийн хувцастай цагдаагийнхан ойр хавийн иргэдээс байцаалт авч, хэргийн газарт үзлэг хийж байлаа. Буудлын үүдийг хамгаалалтад авсан харагдав.

Тус буудал нь гурван давхар бөгөөд хажуудаа интернэт тоглоомын газартай юм билээ. Бид хэвлэл мэдээллийн ажилтан гэдгээ мэдэгдэхгүйн тулд тус буудал руу орсон юм. Үүдээр нь шагаймагц цагдаагийн албан хаагчид хоёр эмэгтэйг зогсоочихсон мэдүүлгэ авч байлаа.

Мөн хажууханд нь байсан төмөр сейфийг яаж онгойлохыг асууж байгаа сонсогдов. Тэд хэргийн газарт үзлэг хийж байгаа болохоор гаднаас орсон иргэдийг гарахыг шаардаж байсан. Баттай эх сурвалжийн мэдээллээр тус буудлынхан хүүхдийн цогцос хадгалж буйгаа мэдээд цагдаагийнханд мэдэгджээ.

Энэ мэдээллийн мөрөөр цагдаагийн албан хаагчид одоогоос хэдэн сарын өмнө сураггүй алга болсон таван сартай О.Номин-Эрдэнэ охиныг байж магадгүй хэмээн хэргийн газарт очсон байна. Гэтэл буудлын өрөөнөөс 2-3 сартай хүүхдийн цогцос олджээ. Хүүхдийн цогцос тус өрөөны орон доороос олдсон аж.

Хэргийн газарт хийсэн анхны үзлэгээр талийгаач нярай амьсгал хураагаад 2-3 хоносон байх магадлалтай гэнэ. Түүнчлэн ойр хавийн эх сурвалж ярихдаа "Цагдаагийнхан ирээд л шалгаад байна. Юу болсныг нь мэдэхгүй юм. Цогцос авч гарсан юм мэдэгдсэнгүй. Их л удаан шалгалаа. Өглөөнөөс хойш л цагдаа шалгаад байна” гэлээ.

Буудлыг хариуцаж ажиллуулдаг болов уу гэмээр 30 гаруй насны эмэгтэй, эрэгтэй нар цагдаагийнханд мэдээлэл өгч байгаа харагдсан. Мөн тус буудлын гаднах талбайд байсан 23-33 УНМ улсын дугаартай автомашинд буудлаас гарч ирсэн эмэгтэйчүүд сууцгааж байгаа нь харагдлаа. Тэд цагдаагийнханд байцаалт өгчихөөд ийнхүү машинд суусан юм.

Тус буудлын ажилчдыг ажиглавал 25-30 насныхан байсан. Буудлыг хариуцсан эздээс мэдээлэл авах гэсэн боловч өгөөгүй. "Хангай” зочид буудал нь олны хөлийн газарт байрладаг. Эргэн тойронд нь зочид буудлууд ч олон юм билээ. Мэдээж буудал л болсон хойно шөнийн цагаар хөл үймээн ихтэй байж таарна.

Тус буудлын талаарх мэдээллийг лавлахаас тодруулахад буудлын байршил, утасны дугаар нь л бүртгэлтэй байдаг юм билээ. Харин үнэ ханшийн талаарх мэдээлэл огт байсангүй. Хэргийн талаар тодруулахаар хажууханд нь байх цагдаагийн хэсэг рүү ортол "Бид ийм хэрэг дээр ажилладаггүй. Зодоон, цохион дээр л очдог. Дүүргийнхэн л шалгаж байгаа” гэсэн мэдээллийг өгсөн юм.

Хэргийн газарт байсан цагдаагийн албан хаагчид 12.30 цагийн үед явцгааж, харин хоёр цагдаа үлдэж буудлыг битүүмжлэхээр ажиллаж байв. Тус буудлын ажилчид бололтой хоёр залуу урдхан талд байрлах агуулахаас ислэг хавтан авчирч буудлын хаалганд хадсан юм.

Энэ үеэр цагдаагийн албан хаагчид хаалгыг лацдаж үйл ажиллагааг нь зогсоолоо. 12.50 цагийн үед буудлын үүдэнд "Хаалттай, ажиллахгүй” гэсэн бичгийг хадлаа.

ХЭН ГЭДЭГ АЛУУРЧИН ХҮҮХДЭЭ ХАЯАД ЗУГТАВ
Тээж төрүүлсэн үрээ хүйтэн шалан дээр хаяаад явсан харгис алуурчин хэн байв. Хүний санаанд оромгүй харгис үйлдэл гаргасан этгээдийг цагдаагийнхан олж тогтоон хуулийн дагуу хариуцлага тооцох учиртай. Эцэг, эхийн хайр халамжинд амьдрах хувьгүй байсан бяцхан үрд хэн өс санаж, хүний нүднээс далд газарт амийг нь хөнөөв гэсэн олон асуулт байна.

Сүүлийн үед нярай хүүхдийн цогцос олдох нь ихэслээ. Хэдхэн сарын өмнө Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрээс уутанд хийсэн амьд нярай олдож олныг цочирдуулсан. Мөн Сонгинохайрхан дүүргийн нутгаас эхэстэйгээ нярай олдсон гээд аймшигт хэргүүд ар араасаа гарсаар.

Тэгвэл одоо буудлын өрөөний орон доогуураас нярай хүүхдийн цогцос олдлоо. Энэ төрлийн гэмт хэргийн эзэн холбогдогч нь ихэнхдээ эмэгтэйчүүд аж. Тэд хэвлийгээсээ унасан үрээ үл хайрлан гудамжинд бүүр цаашлаад буудалд хаядаг болж. Энэ хэрэг гарах нөхцөл бололцоог зочид буудлынхан бүрдүүлэв үү.

Зочид буудалд иргэд үйлчлүүлэхдээ үүдний жижүүрт нь биеийн байцаалтаа үзүүлдэг байлтай. Гэтэл зарим буудлууд ашиг хонжоо хайн хэн дуртай нэгнийг шалгаж, нягтлахгүй оруулснаас болж гэмт хэрэг гарах нөхцөлийг бүрдүүлж өгч байна. Хэрэг гарахад "Хангай” зочид буудлын ажилчдын хайнга байдал нөлөөтэй юм.

Учир нь буудалд үйлчлүүлэхээр ирсэн хүмүүсийг шалгалгүй оруулж. Түүнчлэн хэрэг гарсан өрөөнд цэвэрлэгээ хийдэггүй байсан юм уу. Үйлчлүүлэгч ороод гарсан даруйд цэвэрлэгээ хийдэг журам, дүрэмтэй. Гэтэл бүхэл бүтэн нэг өрөөнд нялх хүүхэд амьсгал хурааж байхыг мэдээгүй байдаг нь хачирхалтай.

Гэхдээ бүүр амьсгал хураагаад 2-3 хоносон байна гэхэд итгэх хүн ховор. Хүүхэд амьсгал хураахаасаа өмнө уйлж байсан нь лавтай. Тэрийг нь сонсохгүй сохор, дүлий царайлаад сууж байна гэдэг харамсалтай. Аль эсвэл өрөөнүүдээ өнгөцхөн цэвэрлээд, орон доогуураа цэвэрлэгээ хийдэггүй хэрэг үү.

Эргэлзээтэй, ээдрээтэй олон асуудал байна. Энэ хэргийг үйлдэгч нь буудлаар үйлчлүүлэхдээ хүүхдээ тэврээд орсон уу, аль эсвэл цүнхэнд хийгээд оров уу гэдэг хэргийн учиг. Энэ бүгдийг буудлынхан хянаж байх ёстой. Зочид буудал, баар цэнгээний газрууд үйлчлүүлэгчиддээ анхаарал тавьж, хяналтын камер суурилуулсан байх учиртай.

Гэвч энэ буудалд хяналтын камер үгүй бололтой. Хэрэв байсан бол гэмт этгээдийг төвөггүй л барих байсан байх.

ЗОЧИД БУУДАЛД ГАРЧ БАЙСАН ХЭРГҮҮД
Зочид буудаяд хэн дуртай нэг нь орж, юу хүссэнээ хийгээд гардаг болжээ. Мэргэжлийн байгууллагаас зочид буудлуудад хяналт, шалгалт хийдэг ч үр дүнгүй хэвээр байна. Өнгөрсөн хугацаанд зочид буудлуудад гарсан хэргийг тоймлон хүргэе.

Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрт орших "Нарантуул” зочид буудлаас хүн үсэрч амиа хорлосон. Талийгаач буудлын дээд давхар буюу арванхоёрдугаар давхарт байх "Le soldi” хэмээх рестораны цонхоор үсэрчээ.

Баянгол дүүрэгт үйл ажиллагаа явуулдаг "Пикассо” зочид буудалд Орхон аймгийн ерөнхий боловсролын сургуулийн сурагч 15-16 настай охид мансуурсан хэрэг гарсан.

Баянзүрх дүүргийн XXI хороонд байрлах "Принц” зочид буудалд гал гарч, хоёр хүн шатаж нас барсан. Талийгаачид нь Чингэлтэй дүүргийн иргэн нь 36 настай эмэгтэй Б, Хэнтий аймгийн харьяат Ж нар болохыг цагдаагийнхан тогтоосон байдаг.

Баянгол дүүргийн XIV Хороонд байрлах "Ашид-Эрдэм” зочид буудалд нэг хүн өөрийнхөө амийг хорлосон хэрэг гарсан. Тус буудлаар үйлчлүүлсэн оршин суух хаяг, эрхэлсэн ажил нь тодорхойгүй 33 настай, эрэгтэй С, 00-ийн өрөөний хаалганаас өөрийгөө боомилж нас барсан болохыг цагдаа нар тогтоосон юм.

Чингэлтэй дүүргийн IV хорооны нутаг дэвсгэрт орших "Дреам” зочид буудалд мөрийтэй тоглоом тоглоод байсан иргэд саатуулагдсан. Тус буудлын 40 тоот өрөөг түрээслэн амьдардаг БНХАУ-ын иргэн "Хадан тохой” компанийн захирал 36 настай Чин-Ён-Зай гэгч хэсэг иргэнтэй мөрийтэй тоглоом тоглож байжээ.