Надад дурласан нэгнээс нүүрээ бууруулж
Намайг хайрлах нэгнээс сэтгэлээ харамлаж
Янаг амрагийн жаргалаас өөрийгөө хорьж
Ял авсан мэт өөрийгөө ч өрөөлийг ч шийтгэж сууна
Дэндүү бардам дэндүү омголон балчирхан нас минь
Дэргэдээс чинь холдоод орчлонд би өнчрөхдөө
Зугуухан хөдлөх цагийн зүү шиг удаан ч
Зургаан жил нэгэнт өнгөрчихсөн байна
Чамтайгаа хамт байсан сайхан дурсамжаар сэтгэлээ хөглөж
Чин хүсэл өвөртөлж ирнэ гэдэгт чинь итгэж явсан
Бид хоёрын хамт байсан мөч сек-ундны зүү шиг хурдан өнгөрсөн ч
Бидэрт замын минь уртад амин дэм минь болж ирсиймаа
Нулимсгүйгээр анхны хайрдаа баяртай гэж хэлий
Нарт тэнгэрийн дор өөр нэгэн учрал намайг даллах биз
Эргэж харалгүйгээр би эгцлэн алхаж байна хайр минь
Араас минь дуудалгүйгээр чи ч чимээгүй яв-даа
Дуулиантай домог шиг дурсамжаа сэтгэлдээ түгжээд
Дурлалруу би яарч гүйхийг хүсэж байна
Цоо шинээр амьдралаа хайраа эхлүүлээд
Цоо шинэхэн бадаг мөрт-үүдийг хөврүүлэхийг хүсэж байна